Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

  Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хатанбаатар, Магсаржавын нэрэмжит зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ахмадуудад буудлагын полигоны үйл ажиллагааг танилцуулж, цэрэг дайчдын байлдааны бэлэн байдлын буудлагын үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхууллаа. Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд салбар яамнаас баримталж байгаа бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ ахмад буурлуудаасаа туршлага солилцох, тэдний үйл хэргийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах зорилгоор ахмадуудаа жилд нэг удаа хүлээн авч санал хүсэлтийг нь сонсдог уламжлалыг хэвшүүлжээ. Уламжлал ёсоор олон улсын ахмадын баярыг угтаж тус салбарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан ахмад дайчдыг хүлээж авлаа.



Зэвсэгт хүчний 123-р ангийн дэргэдэх ахмадын хорооноос ахмадуудыг олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, тэднийг идэвхжүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар иржээ. Ирэх онд Зэвсэгт хүчний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохионо. Ойн баярыг угтаж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажлууд байгааг онцоллоо.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)