“ЭРДЭС БАЯЛАГТАЙ ЭКО ХООЛ” ШИРЭЭ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Орчин үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөний улмаас хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, хооллолт нь ихээхэн өөрчлөгдөж байна. Хоол хүнсний буруу хэрэглээ нь таргалалт, харшил, хавдар зэрэг олон өвчний шалтгаалах хүчин зүйл болж байна. Иймд хүмүүсийн зөв хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, эрүүл мэндэд ээлтэй хооллолтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ ажлын хүрээнд гэр бүлүүдэд эрүүл хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэс баялагтай эко хоол” ширээ шалгаруулах тэмцээнийг Ховд аймгийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан, Жаргалант сумын 12 багийн төлөөлөл болсон эмэгтэй гишүүдийнхээ дунд зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар гэр бүлүүд өдөр тутмын хоол хүнсэндээ эко бүтээгдэхүүнийг илүүгээр сонгон хэрэглэх хэвшлийг бий болгох, эрдэс баялаг арвин аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг сонгон эрүүл мэндэд ээлтэй, олон төрлийн хоол хүнсийг хэрэглэдэг болох, бие биенээсээ суралцах бүтээлч ажлыг өрнүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн тэмцээнийг зохион байгуулагчийн зүгээс үзэж байна.
Тэмцээнд Жаргалант сумын 12 багийн төлөөлөл болсон 150 гаруй хүн оролцсон байна. Тэмцээнийг Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Пунцаг ивээн тэтгэн оролцжээ. Тэмцээний нэгдсэн дүнгээр Жаргалант сумын Цамбагарав баг тэргүүн байр, Жаргалант сумын Жаргалан баг дэд байр, Жаргалант сумын Буянт баг гутгаар байр, Жаргалант сумын Бугат, Тахилт баг тусгай байр эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна. Цаашид Ховд аймгийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооноос уг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар болоод байна. Мөн тэмцээнд оролцогч багуудын шилдэг эко хоолны жорыг түүвэрлэн гарын авлага, сургалтын материал бэлтгэн гаргана гэдгээ зохион байгуулагчдийн зүгээс мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)