“Багшаа хүндэтгэе” багш нарын баярын хурлыг зохион байгууллаа

  Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдөр болж өнгөрлөө. Монголын багш нарын баярын 53 дахь удаагийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аймгийн Хөгжимт драмын театрт “Багшаа хүндэтгэе” багш нарын баярын хурлыг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Хурлын эхэнд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү 2018-2019 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, зорилго зорилт бүхий тайлан илтгэл танилцууллаа. Энэ хичээлийн жилд Ховд аймгийн төр, хувийн хэвшлийн 44 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 25 сургууль, Ховд Их сургууль, “Хөгжил” политехник коллежид нийт 1641 эрдэмтэн багш нар ажиллаж, 30 гаруй мянган хүүхэд багачууд, оюутан залуусыг сурган хүмүүжүүлж байна. Баярын хуралд 400 гаруй багш хүрэлцэн ирж оролцсон бөгөөд баярын хурлын арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын болон Боловсролын салбарын байгууллагуудын удирдлагууд, ахмад гавьяат багш нарын төлөөллүүд оролцож аймгийнхаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Баярын хурлын үеэр хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд оюун ухаан, мэдлэг чадвар, олон жилийн хөдөлмөрөө зориулж, Боловсролын салбарын үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй нэр бүхий багш, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
2018-2019 оны хичээлийн жилийн аймгийн тэргүүний сургуулиар
Тэргүүн байранд: Жаргалант сумын ерөнхий боловсролын "Прогресс" сургууль
Дэд байранд: Жаргалант сумын ерөнхий боловсролын Лаборатори 1-р сургууль
Гутгаар байранд: Жаргалант сумын ерөнхий боловсролын 7-р сургууль
Харин 2018-2019 оны хичээлийн жилийн аймгийн тэргүүний цэцэрлэгээр:
Тэргүүн байр: Жаргалант сумын 10-р цэцэрлэг
Дэд байр: Жаргалант сумын 8-р цэцэрлэг
Гутгаар байр: Жаргалант сумын 7-р цэцэрлэг шалгарч, шагналаа гардан авлаа.
2018-2019 оны хичээлийн жилийн аймгийн Олон нийтийн оролцоот сургуулиар:
Тэргүүн байранд: Дуут сумын ЕБС
Дэд байранд: Булган сумын ЕБС 1 дүгээр сургууль
Гутгаар байранд: Үенч сумын ЕБС
Харин Олон нийтийн оролцоот цэцэрлэгээр: Тэргүүн байранд Жаргалант сумын 14-р цэцэрлэг
Дэд байранд: Жаргалант сумын 8-р цэцэрлэг
Гутгаар байранд: Жаргалант сумын 15-р цэцэрлэг шалгарч, шагналаа гардан авлаа.





Бэлтгэсэн: Г. Батчимэг




Сэтгэгдэл ( 0)