АТГ-ын 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд ажиллаж байна

  АТГ-ын хяналт шалгалт нууцын албаны дарга ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт "Иргэн төвтэй соён гэгээрүүлэх" өдрийг энэ сарын 18-19-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тэгвэл ажлын хэсгийнхэн өнөөдөр төр захиргааны алба хаагчидтай уулзаж байгаа бол энэ сарын 19-ны өдөр буюу Ням гаригт иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож, төр захиргааны байгууллагуудын хүнд суртал, авилга хээл хахууль болон бусад зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч ажиллах юм. Ховд аймгийн тухайд "Хариуцлагатай тунгалаг төр, авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилтыг дэвшүүлэн хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна гэлээ.


2017-2018 онуудад АТГ-аас манай аймагт хяналт шалгалтыг хийсэн байдаг.Тус шалгалтаар засаглалын ажил тааруу, санхүүгийн ил тод байдал хангалтгүй, аймгийн ЗД-ын нөөц хөрөнгийн зарцуулалтыг хууль журам зөрчсөн, ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт муу байна гэсэн үнэлгээг авчээ. Тийм ч учраас АТГ-аас аймаг орон нутгийн удирдлагуудад алдаа дутагдлаа засаж залруулах тал дээр үүрэг чиглэл зөвлөмжийг өгч ажллласан байдаг. Тэгвэл зөвлөмжийн хэрэгжилтэд эргэн хяналт шалгалт хийх, авилгатай тэмцэх үндэсний хөтөлөрийг хэрхэн хангаж ажиллаж байгаад дүгнэлт хийх зорилгоор манай аймагт ажиллаж байна. АТГ-д ирж байгаа гомдол мэдээллийн ихэнхи нь авилга албан тушаалын шинжтэй зөрчлүүд байдаг байна. Шийдвэрлэлтийн тухайд цаг хугацааны хувьд удаашралттай байдаг гэнэ.Иргэд АТГ-т санал гомдлоо 110 дугаарын утсанд холбогдон үнэ төлбөргүйгээр мэдээллэх боломжтой. Мөн Ховд аймагт ажиллаж байгаа АТГ-ын ажлын хсэгийхэнд ард иргэд санал гомдлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэж байна.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)