Ховд сум чиглэлийн 18,755 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт болов

  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн “Нутгийн зам төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. “Нутгийн зам төсөл”-ийн хүрээнд МУ-ын 330 сумыг үе шаттайгаар хатуу хучилттай замаар холбох ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Нутгийн зам төсөл”-ийн хүрээнд МУ-ын 330 сумыг үе шаттайгаар хатуу хучилттай замаар холбох ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор МУ-ын нийт сумдын 90 орчим хувь хатуу хучилттай замаар холбогдсон байна.Тэгвэл алслагдсан бүс нутгийн нэгээр нэрлэгддэг Ховд аймаг нь 17 сумынхаа 14 дэх сумыг хатуу хучилттай замаар холбох боломжтой боллоо.


Азийн хөгжлийн банкны баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийн үлдэгдэл санхүүжилт болох 11,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр А0305 дугаартай Улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн 18,755 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт, шав тавих ёслолын үйл ажиллагаа /2023.07.24/ энэ өдөр Ховд суманд боллоо.





Ховд сумын иргэдийн зүгээс олон жилийн турш хатуу хучилттай замтай холбож өгөхийг хүссээр ирсэн байдаг. Хэдийгээр аймгийн төвтэй хамгийн ойр сумдын нэгээр нэрлэгддэг ч шороон замаар зорчих нь цаг хугацаа, зардал ихээр шаардагддагаас гадна олон жил ашиглагдсан шороон зам нь дэржгэнүүр ихтэйн улмаас аюулгүй зорчиход хүндрэлтэй байсныг нутгийн иргэд онцолж байсан.
Харин энэ жилдээ багтаж Ховд сумын түүхэнд хийгдэж байгаагүй том хөрөнгө оруулалт бүхий хатуу хучилттай зам тавигдах болсонд сумын иргэд баяртай байна.



Улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн 18,755 км хатуу хучилттай авто замын барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдвэл тасралтгүй 7 сар үргэлжлэх ёстой гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс онцолж байсан. Гэсэн хэдий ч яамны сайдын зүгээс өгсөн үүрэг чиглэл, Зам, тээвэр хөгжлийн яамны бага өртгөөр, богино хугацаанд, чанартай зам барих зорилтын дагуу DYKB компани энэ оны 11 дүгээр сарын 01-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр 40 техник, 60 орчим хүнтэйгээр ажлаа эхлүүлж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)