"Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр, үйл ажиллагаанд Ховд аймгийг төлөөлөн 4 сурагч оролцож байна.
Өсвөр насны хүүхдийн хөгжих, оролцох эрхийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордноо боллоо.
“Өсвөрийн парламент 2023" хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагааг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үг хэлж, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан мэндчилгээ дэвшүүлсэн. Үргэлжүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр оролцогч хүүхдүүдэд лекц уншин, Үндсэн хуулиа сайн судлахыг захисан юм.
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулж Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх юм “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрт хамрагдахаар 760 гаруй сурагч бүртгүүлснээс 150 сурагч шалгарсан. Оролцогч хүүхдүүд өнөөдөр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт хөтөлбөрийн чиглүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ.
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сарын хооронд зохион байгуулах юм. Хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, орчны эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягаас гадна парламентын боловсрол, хүний эрхийн талаар ойлголт, мэдээлэл авдаг. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажил хийх дадлага, ур чадварт суралцдагаараа онцлогтой.
Тус арга хэмжээнд Ховд аймгаас АХЗ-ийн гишүүн Ц.Ариунзул,М.Цэлмүүн,ЦАЦС-ийн сурагч Б.Баяр-Эрдэнэ,ЕБ ийн 1-р сургуулийн сурагч П.Анужин нар сонгогдон оролцож байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ГБХЗХГ

Сэтгэгдэл ( 0)