Ерөнхий боловсролын сургуулийн багш нар сургалтанд хамрагдаж байна

  Сургалтын чанарыг сайжруулах ажлын хүрээнд багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх олон талт сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний нэг нь аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Toyа академийн боловсролын зөвлөгөө өгөх төвтэй хамтран зохион байгуулж буй “Бага ангийн багш нарын математик заах арга зүй, ур чадварыг сайжруулах” нь сэдэвт 3 хоногийн сургалт юм. Тус сургалтанд ерөнхий боловсролын 27 сургуулийн шилдэг 100 орчим бага ангийн багш хамрагдаж байна.



Сургалтаар олон улсын боловсролын тогтолцоо, тэр дундаа математикийн хичээлийг заах арга зүй хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар бага ангийн багш нарт мэдээлэл хүргэхээс гадна сурагчдыг математикийн хичээл дээр үзэж суралцсан мэдлэгээ бодитоор хэрэглэж чадахуйц арга барилтай болох тал дээр голчлон анхаарах шаардлагатайг онцоллоо. Энэ удаагийн сургалт нь бага ангийн математикийн сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр олон улсын төвшний мэдлэгийг багш нарт олгож байгаагаараа ач холбогдол өндөртэй сургалт болж байна.



Багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, мэдээлэл хүргэх, сургалтын чанар үр дүнг ахиулах чиглэлээр Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа дээрх сургалттай хамтатган физик, математик, хими, биологийн багш нар тусгайлсан сэдвүүдээр 3 үе шаттайгаар сургалтанд хамрагдах юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)