“Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт зөвлөгөөн болж байна

  Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймгийн ИТХ, Ховд аймгийн Прокурорын газар, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Ховд аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүүхэд оролцсон, хохирсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэх асуудал сэдвээр, мөн мэргэжлийн байгууллагуудын хэлэлцэх асуудал гэсэн 2 хэсгээр зөвлөлдлөө.



Ховд аймгийн хэмжээнд 2019 оны 10-р сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргээс өссөн тодорхой төрлийн гэмт хэргүүдийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд 17 сумын ИТХ-ын дарга, засаг дарга нараас гадна төрийн болон төрийн бус байгууллагын дарга, эрхлэгчид, багийн дарга, нийгмийн ажилтнууд гэсэн 150 гаруй хүн оролцож байна.



Сүүлийн үед хүүхэд оролцсон гэмт хэрэг болон залилангийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн хүрээлэн буй орчин, хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг асуудлуудтай холбоотой гэмт хэргүүдийг таслан зогсооход иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг зөвлөгөөнд оролцогчид ярьж байна. Аливаа гэмт хэрэг зөрчилтэй холбоотой асуудлыг хараад өнгөрдөг биш хуулийн байгууллагуудад мэдээлдэг, хамтран ажилладаг байж чадвал энэ төрлийн гэмт хэргийг бууруулах боломж байгаа юм. Нөгөө талаасаа эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг ч мөн хуулийн байгууллагуудаас сануулж байна.





Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)