Ховд аймагт Юнителийн шинэ салбар нээлтээ хийлээ

  Монголын мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт тэргүүлдэг Юнител Групп Ховд аймагт анхлан 2007 онд салбараа нээж байсан бол эдүүгээ 12 жилийн дараа 2 дахь салбараа баруун бүсийн төв Ховд аймагт шинээр нээснээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Юнителийн хамгийн отгон салбар буюу 102 дахь салбараар нэрлэгдэж байна. Төв бараан захын дээд талд байрлах гар утас центрийн 1 давхарт үйл ажиллагаагаа эхлүүлэн нээлтээ хийж байгаа шинэ салбарын нээлтэнд Жаргалант сумын засаг дарга болон Юнител Группийн урирдлагууд, үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцож нээлтийн туузаа хайчиллаа. Юнителийн хоёр дахь салбар Ховд аймагт шинээр үүд хаалгаа нээснээр хэрэглэгчид тав тухтай орчинд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн үйлчилгээг авах боломж нөхцөлөөр хангагдаж байна.





Юнител Группийн шинэ салбарын нээлтийн арга хэмжээнийүеэр хүрэлцэн ирсэн хүмүүс дундаас ухаалаг гар утас, гэр интернет, мөнгөн дугаарын эздийг тодруулж шагнасан юм. Түүнчлэн нээлтийн үйл ажиллагааг зорин ирсэн бүх хүмүүст гарын бэлэг гардуулсанд хэрэглэгчид сэтгэл өндөр байлаа.





Түүнчлэн дугаар авах, гар утас лизингээр авах зэрэг Юнителийн шинэ салбараар үйлчлүүлсэн хэрэглэгчдэд онцгой хөнгөлөлт, урамшуулал, гарын бэлгүүдийг гардуулан өгсөн байна. Ийнхүү Юнителийн отгон салбар Ховд аймагт үйл ажиллагаагаа эхлүүлж хэрэглэгч үйлчлүүлэгчидтэйгээ улам бүр ойртон ажиллах нөхцөлөөр хангагдлаа.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)