Mотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо

  Ховд аймгийн Засаг дарга мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх захирамж гаргалаа. Замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдаж, хальтаргаа гулгаа үүсэж авто замын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцох нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай тул 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 2020 оны 4 дүгээр сарын нэгний өдрийг хүртэлх хугацаагаар мотоцикл ийн хөдөлгөөнийг хорьж байна. Хэрэв энэ хугацаанд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох мөн тээврийг хэрэгслийг нь хураах зэрэг арга хэмжээг авч ажиллана гэдгийг цагдаагийн газрын тээвэр зохицуулалтын албанаас анхааруулж байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 1)
Malchini huu

2019 оны 11 сарын 28-нд

Mashingui muu malchid mini yan daa.