Ховд аймгийн Ардчилсан намаас Жаргалант сумын намын гишүүдийнхээ дунд дэвжээ тэмцээн зохион байгууллаа
Ховд аймгийн Ардчилсан намаас Жаргалант сумын 12 багийн намын гишүүдийнхээ дунд дэвжээ тэмцээнийг зохион явууллаа. Тус тэмцээн Багийн мэндчилгээ, Гоцлол дуу , Урлагийн номер, Асуулт , хариулт, Гэрийн даалгавар гэсэн 5 төрлөөр явагдаж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ардчилсан намын дэд дарга н.Эрдэнэчимэг, Хөгжимт драмын театрын уран сайхны зөвлөлийн гишүүн М.Баатар, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүн Х.Эрдэнэбаатар нар ажиллалаа.
Ховд аймгийн Ардчилсан нам нь 10 мянга гаруй гишүүнтэй ууган намуудын нэг. Эдгээр гишүүдийн 60 гаруй хувь нь Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг гэсэн судалгаа байгаа юм. Иймээс энэ удаагийн дэвжээ тэмцээнийг нийт гишүүдийнхээ дунд Ардчидлсан намын түүхт 30 жилийн ойн хүрээнд зохион явуулж байна гэдгийг тэмцээн зохион байгуулагчид онцоллоо.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)