Ховд аймгийн Монгол ардын намын 39 дүгээр бага хурал болж байна


 Ховд аймгийн Монгол ардын намын 39 дүгээр бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралд Ховд аймгийн 17 сумын төлөөлөл 250 гаруй гишүүд, дэмжигчид оролцож, санал бодлоо илэрхийлж байна. Энэ үеэр намын байгууллагын цаашдын зорилго, зорилт, шинээр хэрэгжүүлэх боломжтой онцлох ажлуудын талаар албаныхан мэдээлэл хийлээ. Мөн өмнөх бага хурлаас хойш намын хорооны дарга, тэргүүлэгчдээс хийсэн ажил, намын хяналтын хорооны тайлан илтгэл зэргийг хэлэлцэж байна.


  Дотоод ардчиллыг хангасан, ёс зүйтэй, нийгмийн шинэчлэлийн төлөө чин эрмэлзэлтэй, сонгогчдын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан дэвшилтэт нам болох нь Монгол Ардын Намын шинэчлэлийн цөм, суурь үзэл санаа байдаг. Энэ хүрээнд орон нутгийн намын байгууллага, бүтэц, бүрэлдэхүүн нь шинэ зуундаа дэвшилтэй, хариуцлагатай байх бодлогыг тодорхойлж байгааг албаныхан хэллээ.



Ховд аймгийн Монгол ардын нам нь “Цахим нам” болох дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус намын гишүүн бүр цахим бүртгэлд хамрагдаад явж байна. Үүний зэрэгцээ намын гишүүд, дэмжигчдийн дунд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шинэчлэл-хариуцлага” гэсэн түр хороог байгуулжээ.



Хуралдааны хүрээнд сумдын монгол ардын намын хороодод батламж гардуулах арга хэмжээг зохион байгуулах бөгөөд аймгийн монгол ардын намын хороо, хяналтын хороог сонгох үйл ажиллагаа явагдах юм.
Бэлтгэсэн: Н. Лхагва
 




Сэтгэгдэл ( 0)