Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн ирүүлсэн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч дууслаа


  Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 4 дүгээр сарын 24-ний өдөрт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ.



  Нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өглөө.



Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 4 дүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.
Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо




Сэтгэгдэл ( 0)