Ховд аймаг дахь Цагдаагийн газар 2019 оны аваргуудаа тодрууллаа
Ховд аймаг дахь цагдаагийн газар 2019 онд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, цагдаа дотоодын цэргийн анги байгууллагаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажилласан тайлант хурлыг зохион байгууллаа. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдсан тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлагууд оролцсон юм.
Ховд аймаг дахь цагдаагийн газарт энэ онд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 2485 гомдол, эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүжүүлэгдсэн 1513 хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион явуулсан “Сар шинэ-2019”, “Нэг хором”, “Хурд”, “Тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлэг хэрэгсэл”, “Бяцхан зорчигч”, “Оюутан тээвэр”, зэрэг 22 арга хэмжээг аймаг орон нутгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж хэрэгжүүлэн ажилласан байна. Үүний үр дүнд зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 10,4 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 5,4 хувиар, гэр бүл хүчирхийллийн гэмт хэрэг 44,4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан хэдий ч нийт гэмт хэргийн гаралт 44,4 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 3,4 хувиар өссөн тоон мэдээлэл байна.
Хурлын үеэр өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр давуулан биелүүлж хамт олноо манлайлан ажилласан зарим тасаг хамт олон, нэр бүхий албан хаагчдыг оны шилдгээр шалгаруулан алдаршуулсан юм.
Ховд аймаг дахь цагдаагийн газар 2019 оны ажил мэргэжлийн аварга тасгаар Мөрдөн байцаах тасаг, шилдэг хэсгийн төлөөлөгчөөр Ховд сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Еркенбек, Буянт сумын хэсгийн цагдаа Б.Батэрдэнэ, Ажил мэргэжлийн аварга албан хаагчдаар Цагдаагийн ахмад мөрдөгч Х.Абдулбек, Д.Золзаяа, цагдаагийн дэслэгч Д.Батэрдэнэ, цагдаагийн ахмад Т.Цэрэндулам, цагдаагийн ахлах дэслэгч, эрүүгийн мөрдөгч Б.Ганбаатар, цагдаагийн цагдаа жолооч Ч.Дашбал, харуулчин ахлагч Т.Эрдэнэчулуун, мэдээлэл судалгааны ажилтан М.Анхбаяр, цагдаагийн ахлагч Н.Отгонбаяр, Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч, Б.Батэрдэнэ, Б.Мөнхтулга нар тодорсон бол хөдөлмөрийн тэргүүний алба хаагчдаар эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад М.Лхагвадорж, цагдаагийн ахлах ахлагч З.Жамьяандорж нар тодорч 2019 оны байгууллагын аварга алба хаагчид боллоо.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)