“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх” нь сэдэвт бүсчилсэн сургалт Ховд аймагт болж байна
Тус сургалтыг 4 бүсэд хуваан явуулж байгаа бол баруун бүсийн сургалт нь Ховд аймагт болж байна. Сургалтыг нээн аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн нар үг хэлж, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ. Сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба , Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газрын сургалтын төв гэсэн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх” сэдэвт баруун бүсийн сургалтанд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг 40 гаруй алба хаагч хамрагдаж байна. #Сургалт "Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны ерөнхий ойлголт, эрх зүйн зохицуулалт", "#Хүний_эрхийн Олон Улсын гэрээнд #хохирогч хамгааллын асуудлыг тусгасан нь", #Сэтгэл_зүйн хамгаалалтын #арга_хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт" зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдаж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах туслалцаа үзүүлэхэд тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэн энэ талын сэдвүүдээр сургалт явагдах юм.
Ховд аймгийн тухайд одоогийн байдлаар гэрч хохирогчтой холбоотой асуудлууд харьцангуй бага тулгарч байгаа хэдий гэрч хохирогчийг хамгаалах байрны асуудал шийдэгдээгүй байна. Цаашид Аймгийн Гэм хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гэрч хохирогчийг хамгаалах байрны асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэж орон нутагтаа ажил хэрэг болгохыг анхаарна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)