Хаан банк “өөртөө үйлчлэх банк” буюу Киоск машиныг ашиглалтанд орууллаа

 Хэрэглэгчиддээ банкны үйлчилгээг хамгийн хүртээмжтэйгээр орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хүргэж, цахим банкны үйлчилгээг хамгийн хялбараар шийдэж чадсан зэрэг олон давуу талуудыг бий болгон ажиллаж байгаа Хаан банкны хамт олон банк санхүүгийн салбартаа шинэ шинэлэг үйлчилгээг байнга нэвтрүүлсээр ирсэн байдаг. Тэгвэл тус банкны хамт олон энэ удаад өөртөө үйлчилдэг КИОСК машиныг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. КИОСК машин нь
• Дансны хуулга, тодорхойлолт авах
• Гүйлгээ хийх
• Татвар төлөх
• Картын үйлчилгээ авах
• Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг боломжуудыг таньд олгохоороо давуу талтай юм.
 Хаан банкнаас 21 аймгийн төв салбарууддаа болон нийслэл хотын салбар банкнууддаа нийт 100 ширхэг “Өөртөө үйлчлэх банк” буюу КИОСК машиныг ашиглалтанд оруулаад байна. Харин манай аймгийн Хаан банкны Ховд салбар буюу бидний нэрлэж заншсанаар төв Хаан банкинд КИОСК машиныг байрлуулжээ. Киоск машины гол давуу тал нь иргэд банкны үйлчилгээ авах гэж заавал салбар тооцооны төв зорих шаардлагагүй болох юм. Тухайлбал, та иргэний үнэмлэхтэй л байхад хурууны хээгээ уншуулан харилцах дансны тодорхойлолт, хуулга, гүйлгээний баримтаа энэ төхөөрөмжөөс хэвлэн авч болохоос гадна өөрийн цахим шуудан болон хүссэн и-мэйл хаяг руугаа шууд илгээх боломжтой гэнэ. Мөн ХААН Банк дотор болон банк хооронд өндөр дүнтэй бэлэн бус гүйлгээ хийх, дебит картын захиалга, нөхөн авалт, сунгалт, карт идэвхтэй, идэвхгүй болгох, мөн интернэт банк аппликэйшн, ухаалаг мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг үйлчилгээг авч болно. Түүнчлэн төрийн үйлчилгээ, тухайлбал тээврийн хэрэгслийн татварыг бэлэн бусаар төлөх боломжийг бүрдүүлжээ. Мөн Киоск машиныг хэрхэн ашиглахаа мэдэхгүй, эсвэл банкны үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах хүсэлтэй бол киоскон дээр суурилуулсан харилцуураар мэдээллийн ажилтантай холбогдож, дэлгэцээр дүрсийг нь харан онлайнаар ярих боломжтой болгож өгсөн нь энэ үйлчилгээний бас нэгэн давуу тал юм. Орон даяар хамгийн өргөн сүлжээг бүрдүүлсэн, үндэсний хэмжээний тэргүүлэгч банкны хувьд ХААН банк киоск машиныг зах зээлд нэвтрүүлснээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ 100 хувь онлайн болгож чадлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)