Амны хаалт, гар ариутгагч бодисын хомсдол үүсээд байна
Ховд аймгийн Жаргалант сумын төвд арван таван эмийн сан, таван эм ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг боловч өнөөдрийн байдлаар дээрх эмийн сангууд амны хаалт, гар ариутгагч бодис, этилийн спиртний нөөцгүй болжээ. Учир нь коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн аргаар амны хаалт, гар ариутгах, угаах зэрэг халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөхийг олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөөд байгаатай холбоотой. Эмийн санчдийн хэлж байгаагаар энгийн үед амны хаалт, гар ариутгагч бодисын хэрэглээ өдөрт дунджаар 50-100 ширхэг зарагддаг байсан бол энэ өдрүүдэд ачаалал, эрэлт хэрэгцээ огцом өсч өдөрт 700-800 ширхэгээр зарагдсанаар хомсдол үүсээд байгаа юм байна.Нэгдүгээр сарын 25-27-ны хооронд ихэнхи эмийн сангуудад амны хаалт, гар ариутгагч бодис дууссан байна. Иргэд амны хаалтны эрэлд гарч эмийн сангаас эмийн сан хооронд явж байгаа ч хүссэн хамгаалах хэрэгсэл, ариутгагч бодисоо олж авч чадахгүй байна гэдгийг хэлж байна.
Ховд аймгийн эмийн сангууд, эм ханган нийлүүлэх байгууллагууд өнөөдрийн байдлаар амны хаалт, халдвар хамгааллын бусад бодис хэрэглэлийн захиалгаа Улаанбаатар хот руу өгсөн гэдгээ мэдэгдэж байлаа. Монгол улсын хэмжээнд дотоодын хэрэгцээг Еврофарм ХХК- нь шүүлтүүртэй маск, Мөнхийн Тун ХХК–нь нэг удаагийн амны хаалт үйлдвэрлэн бүх эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийлүүлж байна. Сүүлийн үед нэг удаагийн амны хаалт, маскны хэрэглээ огцом нэмэгдсэн тул дээрх үйлдвэрүүд ачааллаа дийлэхгүй байгаагаас гадна Эрүүл мэндийн байгууллагуудын захиалга түлхүү авч хувийн хэвшлийн эмийн сангуудад нийлүүлэлтээ багасгаад байгаа гэлээ. Гэсэн хэдий ч нийт хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, иргэд олон нийтийг халдвар хамгааллын хэрэгслээр тасралтгүй хангах үүднээс захиалга, нийлүүлэлтээ хийгээд байгаа гэсэн юмаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)