Зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ

  Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүд, тэдгээрийн гадна талбайд ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг Мах, Сүү, цагаан идээний захуудаар орж тэнд үйлчилгээ эрхлэж буй худалдаачдын халдвар хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ.







Ажлын хэсэг төв бараан захын хүнсний зах, мах, сүү цагаан идээ,Их буян, Эвийн хүч, Цагаан морь захуудад хяналт шалгалт хийн ажиллаа. Махны захуудын тухайд худалдаачид амны хаалт зүүсэн хэдий ч зориулалтын бээлий хэрэглэх тал дээр ч учир дутагдалтай байгааг ажлын хэсгийнхэн сануулж, зөрчил дутагдлаа даруй засаж сайжруулах тал дээр зөвлөмж хүргүүлсэн бол Сүү цагаан идээний зах дээр үйлчилгээ эрхлэгчдэд хандан шингэн сүү, айраг, бусад ил задгай дэлгэн тавьсан хүнсний зүйлсээ таглах, тусгай хүнсний уутанд хийхийг, харин захын гадна ил задгай талбайд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж буй иргэдийг битүү худалдааны төв, зориулалтын үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөсөн байна.





Блтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)