Суурин маллагаатай фермерийн аж ахуйд ариутгал халдваргүйтгэл хийлээ

  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 01/01 дугаар Урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах тухай албан даалгавар, 2020 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу Мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлж Жаргалант, Буянт сумдын нутагт байрлах суурин маллагаатай фермерийн аж ахуйд Мал эмнэлгийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгүүлж, хяналт тавьж ажиллалаа.





Ариутгал, халдваргүйтгэлийг Фермерийн аж ахуй /үхэр, гахай/ эрхэлж байгаа 5 аж ахуйн нэгж, 2 иргэний аж ахуйн байр, орчин, хэвтэр бууц, хашаа саравч, тоног хэрэгсэл нийт 855м2 талбайг хамруулан Hi-Cop ариутгалын бодисын 1;1000 уусмал, хлорын шохойн хуурай бодисоор хийлгүүлж, фермийн аж ахуйн малчин, туслах ажилчдад хувийн ариун цэврийг сахих, гар угаах , халдваргүйтгэх, орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа. Аж ахуйдаа мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж, мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг малчид, фермерүүдэд зөвлөж байна.

Эх сурвалж: Ховд аймгийн МХГ




Сэтгэгдэл ( 0)