Амны хаалт, ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлэх, үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар уриалга гарган ажиллаж байна
Эм хангамжийн байгууллагуудад нийгмийн хариуцлагын хүрээнд амны хаалт, гар халдваргүйжүүлэх уусмал, ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлэх, үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар ЭМГ-аас Эм хангамжийн байгууллагын удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран аймгийн БОЭТ, 2 хувийн хэвшлийн ор бүхий эмнэлэг, 5 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд улсын ерөнхий байцаагчийн 01/01 дугаар албан даалгавар болон ЭМС-ын 19 дүгээр албан даалгаврын дагуу эмнэлгүүдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөөнд дээрх асуудлыг тусгасан эсэх, эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгж, тусгаарлах өрөө, сэхээн амьдруулах тасаг, халдвартын тасгуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг судалж, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар дэмжлэгт хяналтыг хийж байна.Аймгийн “Эм холбоо”-оос эм хангамжийн байгууллагууддаа амны хаалт, гар халдваргүйжүүлэх уусмал, ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлэх, үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар УРИАЛГА гарган ажиллаж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ

Сэтгэгдэл ( 0)