Жаргалант сумын ЕБС-иудын ширээ, сандалын 80 орчим хувийг шинэчлэв

  2019-2020 оны хичээлийн жилд Ховд аймгийн 17 сумын ЕБС-д 20 мянга орчим хүүхэд багачууд сурч боловсорч байна. Тэдгээр хүүхэд багачуудын сургалцах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачлагаар орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт ЕБС-иудын ширээ сандлыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2019 онд аймийн төв болон хөдөөгийн 16 сумын ЕБС-иудын 450 орчим ширээ сандлыг шинэчилж, хүлээлгэн өгсөн юм. Харин 2020 оны 1-р сард Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 23 ангийн 300 орчим ширээ сандлыг шинэчилсэн.

Жаргалант сумын Ерөнхий боловсролын 5 сургууль тус бүрт 2 ангийн ширээ сандал буюу нийт 150 ширээ, 300 сандлыг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгөв. Ингэснээр аймгийн төвийн ЕБС-иудын зайлшгүй шинэчлэх шаардлагатай ширээ, сандлын 80 орчим хувийг бүрэн шинэчлээд байгааг холбогдох албаныхан хэлж байна. Эдгээр ширээ сандлыг Ховд аймгийн “Буянт тэгш үйлс” ХХК үйлдвэрлэжээ.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)