Коронавирүст халдварын (COVID-19) болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллах дадлага сургалт боллоо
Ховд дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газартай хамтран шинэ коронавирүсийн /COVID-19/ болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлыг бататгах зорилгоор БОЭТ-ийн ажлын байран дээр Халдварт өвчний тохиолдлыг тандах, шуурхай удирдлагын нэгж /ХӨТТШУН/, Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги /ГХМА/ дадлага сургалтыг эмч 92, сувилагч, тусгай мэргэжилтэн-209, бусад ажилтан-82 нийт 383 эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.
Энэхүү дадлага сургалтаар шинэ коронавирусийн (КОВИД-19) болзошгүй халдварын үеийн байдалд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ холбоотой МУЗГ-ын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар, эмнэлгийн даргын холбогдох тушаал, хэрэгжүүлж буй арга хэмжээний тайлан, цаг үеийн мэдээ, мэдээллийг танилцуулж, тус эмнэлгийн Амбулаторийн тасагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хэрхэн ханган ажиллах, сорьц авах, тээвэрлэх арга зүй, хөл хөдөлгөөнийг хязгаарлах, халдварын сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сэжигтэй тохиолдлыг халдвартын тасагт тусгаарлах, сэжигтэй тохиолдлын I зэргийн хавьтагсдыг илрүүлэх, Халдвартын тасгийн тусгаарлах өрөөний бэлэн байдал, зохион байгуулалт, халдварын үеийн эцсийн халдваргүйтгэл, хамгаалах хувцас хэрэгэслийн өмсөх тайлах арга зүй зэргээр дадлага, сургалтыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгуулж, хөндлөнгийн 6 үнэлгээний дүнгээр 87 хувьтай, дотоодын үнэлгээний дүнгээр 95 хувьтай, нийт “Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдал болон коронавирүст халдварын (COVID-19) болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдал” сэдэвт дадлага сургалтын үнэлгээний 91 хувь буюу сайн үнэлгээтэй дүгнэгдлээ.
Эх сурвалж: БОЭТ

Сэтгэгдэл ( 0)