Цусны доноруудад хүндэтгэл үзүүллээ

  ЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байдаг. Энэ жил "Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн, бусдын амь насыг аварцгаая" уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.



Манай аймгийн тухайд 1259 донор байдаг. Өнөөдөр эдгээр донорууд дундаас 9 донор “ХҮНДЭТ ДОНОР” цол тэмдгээр шагнагдлаа.





Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэн бусдад цусаа бэлэглэж яваа гэгээн үйлстэй донорууддаа аймаг, орон нутгийн болоод БОЭТ-ийн тасаг нэгжүүдийн сэтгэлийн бэлгийг гардууллаа.



Эх сурвалж: Аймгийн ИХТ




Сэтгэгдэл ( 0)