Баяр амралтын өдрүүдээр БОЭТ-ийн яаралтай тусламжийн ачаалал нэмэгдсэн байна

  2021 оны 12 дугаар сарын 31-нээс 2022 оны 01 сарын 01-ны хооронд БОЭТ-ийн Амаржих газарт 5 охин, 1 эрэгтэй хүүхэд шинээр мэндэлсэн баяртай сайхан мэдээ байна.
Баяр амралтын өдрүүдээр БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг ачаалал өндөр ажиллажээ. Тэр дундаа амралтын өдрүүдээр иргэд агаар салхинд гарч амарч зугаалах үедээ халтирч унах, бэртэж гэмтсэн гэх шалтгаанаар эмнэлэгт хандах тохиолдол ихэссэн байна.
Мөн архины хордлого, хоолны хордлогод орсон иргэдийн тоо ч нэмэгдсэн гэлээ.БОЭТ-ийн Яаралтай тусламжийн 7043-103 дугаарын утсанд баяр, амралтын өдрүүдэд 35-40 дуудлага иржээ.
Өнөөдрийн байдлаар /2022 оны 01 дүгээр сарын 03-ны/ Ковидын халдвараар БОЭТ-ын дэргэдэх Дэмжих төвд-3, Амаржих газарт -1, Халдвартын тасагт -4 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрээс биеийн байдал хүнд-2, бусад нь хүндэвтэр өвчтөнүүд байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)