“Ариун шүд” шүдний эмнэлгийн хамт олон ариутгал халдваргүйтгэлийн бодис, бэлдмэлийг БОЭТ-ийн тасаг хамт олонд хүлээлгэн өглөө

  Шинэ Коронавирусийн /COVID-19/ хурдацтай тархалтын улмаас онц байдал зарлаж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ховд дахь БОЭТ-өөр өдөрт дунджаар 600-700 хүн амбулаториор үйлчлүүлж, 400 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа гэх тоон мэдээ байгаа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэх ардын сайхан үг бий. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд цаг наргүй ажиллаж байгаа салбарын нийт эмч мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн өчүүхэн тусламжийг гардуулах гэгээн үйлсэд “АРИУН ШҮД” эмнэлгийн захирал Б.Ариунтөмөр эмч нэгдэж, эмнэлгийн орчны цэвэрлэгээ, гадаргуу халдваргүйжүүлэгчийг БОЭТ-ийн тасаг хамт олонд хүлээлгэн өглөө. Нийгмийн хариуцлагын хүрээнд “АРИУН ШҮД” шүдний эмнэлгийн хамт олныхоо халуун дулаан сэтгэл шингээн гардуулан өгсөн ариутгал халдваргүйтгэлийн бодис, бэлдмэлийг БОЭТ-ийн захиргаанаас эрсдэл өндөр бүхий тасгуудад хувиарлан өгчээ.

Эх сурвалж: БОЭТ
 




Сэтгэгдэл ( 0)