Тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад Covid-19 халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа
2020 оны 03 сарын 15 ний өдөр нүүрс тээвэрлэлт эхлэхтэй холбогдуулан Улс хоорондын болон байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарыг шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах зорилгоор эрүүл мэндийн газар , мэргэжлийн хяналтын газар, авто тээврийн төв хамтран жолооч, тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг зохион явууллаа.
Энэ үеэр эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн мэдээллийг танилцуулж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хувийн ариун цэврээ сахин хамгаалж, амны хаалтаа тогтмол зүүх , ариутгал халдваргүйтгэлийн бодис, хувцас хэрэглэлийг стандартын дагуу хэрхэн хэрэглэх талаар мэргэжил арга зүйн тусламж мэдээллийг хүргэн ажиллалаа.
Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн удирдамжийн хүрээнд нэг удаагийн амны хаалт, гар ариутгах бодис, шаардлагатай хоол хүнсээр хангаж ажиллахыг тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгосныг Ховд аймгийн авто тээврийн төвийн дарга ирэх Н.Ирэхзаяа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад уламжилсан бол Мэргэжлийн хяналтын газраас тээвэрчдэд хандан болзошгүй эрсдэлийн үед хоол хүнсний нөөцийг базаах, эрүүл мэндийн байгууллагуудаас хүргүүлж буй зөвлөмж мэдээллийг мөрдөн ажиллахыг сануулсан юм.

Сэтгэгдэл ( 0)