Ховд аймгийн хэмжээнд 55 постод 202 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна
Олон улсад хурдацтай тархаад байгаа шинэ Covid -19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон талт ажлыг хийж хэрэгжүүлсээр байна. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын тогтоол, улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цагдаа дотоодын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Мөн хот хооронд болон орон нутгийн авто тээврийн хөдөлгөөний хоригийг 2020.03.03ний өдөр хүртэл дахин сунгасан юм. Энэ хүрээнд Ховд аймаг дахь цагдаагийн газар болон баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын 200 гаруй алба хаагч 55 постод хяналт шалгалт хийн ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байна.
Covid -19 халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч ажиллах ажлын хүрээнд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын зүгээс иргэд хулгайн замаар нэвтрэх гэж оролдох, олноор бөөгнөрч явах, золголт нэрийдлээр айл хэсэх, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын тавьсан шаардлагыг хүлээж авахгүй эсэргүүцэх зэрэг хүндрэл учирч байгааг онцолж байлаа. Хөл хорио тогтоосон, хорио цээр дэглэмийн энэ үед онцгой тохиолдол буюу ар гэрийн гачигдал, хүнс эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн ААН, төрийн албан хаагчийн томилолт зэргийн нотломжийг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг албаны зүгээс мэдэгдэж байна.
Аймгаас орох гарах тусгай зөвшөөрлийг Баруун бүсийн төв-Ховд Онцгой байдлын газраас олгож байна. Ингэхдээ Тусгай зөвшөөрөл олгох нотломжийг тухайн авто тээврийн хэрэгслийг ямар нөхцөлөөр нэвтрүүлэх болсон шалтгаан, жолооч болон зорчигчдын иргэний үнэмлэх биеийн байцаалт, хаанаас ямар шалтгаанаар нэвтрэх болсон гэх албан байгууллага, сум орон нутгийн засаг даргын гарын үсэг бүхий тодорхойлолт, албан бичиг зэргээр баталгаажуулах юм. Мөн орж гарах нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн Ховд аймгийн нутаг дэвсгэрт олгох ба аймаг хооронд нэвтрэх зөвшөөрлийг олгохгүй юм байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)