Ховд аймгийн ГХБХБГ-ын хамт олон Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сайн үйлсийн аянд нэгдэж байна
Ховд аймгийн ГХБХБГ-ын хамт олон нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд сайн дураараа нэгдэн нэг өдрийн цалингаа сайн үйлсийн аянд хандивласан байна. Тэд сайн үйлсийн аяныхаа хүрээнд Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд эрүүл мэндийн зөвлөмж, мэдээлэл хүргэх, зорилтот бүлгийн өрхүүдэд амны хаалт, дархлаа дэмжих витамин, аарц өгөх ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулан ажиллаж байна. Тус хамт олон энэ өдөр Жаргалант сумын алслагдсан багт оршин суух айл өрх, худаг уст цэг, дэлгүүр зэрэг хөл хөдөлгөөн харьцангуй ихтэй газруудаар явж ажилласан байна.
ГХБХБГ-ын хамт олон Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бусад байгууллага хамт олныг уриалаад байгаа бөгөөд байгууллага бүр айл өрх багуудад хүрч иргэд олон нийтийн оролцоотойгоор эрсдэлээс сэргийлэх ажилд манлайлан оролцох нь энэ үед чухал байгааг онцоллоо. Ингэснээр Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллахад хүн хүч, хөрөнгө мөнгө харамгүй зарцуулж байгаа аймаг орон нутгийн ачааллаас бага ч болов хуваалцахад чухал ач холбогдолтойг онцолж байна. Тус хамт олон хөл хориог цуцлах хүртэлх хугацаанд дээрх сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэн явуулахаа мэдэгдээд байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

ховдын хүү
2020 оны 03 сарын 09-нд
Энэ дөлбадрал гэгч этгээд тйим ч сайн хүн биш дээ Монгол ардын намынхан бол үнэхээр утга учираа алдцан аймгийн засаг дарга гэж нэг эргүй нохой байна чи тэр унтцан хүүхнээрээ удирдуулчихгүй яасын