Ард-аюушийн талбай болон БОЭТ-ийн гадна талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ
Шинэ төрлийн коронавирусний халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн “Шуурхай штаб”-аас байгууллага бүр гадна орчныхоо 50 метр талбайд тогтмол цэвэрлэгээ хийх, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэх тухай үүрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан 3-р сарын 13-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний алба, Хот тохижилтын газар, БОЭТ-ийн ажилтнууд хамтран нийтийн эзэмшлийн талбайд их цэвэрлэгээ хийсэн юм.
Үүний дараагаар Ард-Аюушийн талбай болон БОЭТ-ийн гадна талбай буюу нийт 10 мянга орчим мкв талбайд Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газар хамтран хлорын шохойн уусмалаар ариутгал халдваргүйтгэл хийж ажиллалаа. Аймгийн ЭМГ-ын санхүүжилтээр зохион байгуулж буй тус ажлыг Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн ариутгагч нар хариуцан гүйцэтгэж, ЭМГ-ын Халдвар судлагч эмч хяналт тавьж ажилласан юм.
Ийнхүү хүн ам олноор цуглардаг нийтийн эзэмшлийн талбайд ариутгал халдваргүйтгэл хийснээр тухайн орчны бүсэд эрүүл ахуйн стандарт хангагдаж, халдварт өвчин гарах эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, улмаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөл бүрдэх давуу талтай болохыг албаныхан онцлон хэлж байлаа.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)