Арилжааны банкуудад халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна
COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд /ХААН, Төрийн, Голомт, Хас, Капитрон/ нь мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Хаан банк нь нийгмийн хариуцлагаа биелүүлж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас санаачлан гаргасан 2 метр ЗАЙ БАРЬ стикерийг хэвлэн байршуулсан байна. Нийгэм, ард түмний төлөө хариуцлагатай байгаа Хаан банкны хамт олонд талархал илэрхийье. ХААН банкны 17, Төрийн банкны 4, Голомт банкны 5, Хас банкны 4 нийт 30 бэлэн мөнгөний машин/ АТМ/-ы халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа. Халдваргүйжүүлэлтэд тавих хяналт үргэлжилж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ

Сэтгэгдэл ( 0)