Улс даяар “Маскаа зүүцгээе” аяныг 04 сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ
БНХАУ-д анхлан Коронавирусын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн цаг үеэс Монголчууд халдвараас сэргийлэх арга хэмжээг сайтар зохион байгуулан ажилласнаар иргэн бүр амны хаалт зүүж хэвшээд байсан. Харин дэлхийн бусад орнуудад хурдацтай тархаж байгаа эгзэгтэй үед олон сараар үргэлжилж байгаа Коронавирусаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сулруулж болохгүйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байна. Гэсэн хэдий ч иргэд гадуур гарахдаа амны хаалтаа зүүх нь багасаж байгаа гэж үзэн Улс даяар “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ныг хүртэл нэгдсэн журмаар зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн байна. Энэ ажлын биелэлт явцын хяналтад төрийн байгууллагууд үе шаттайгаар оролцох юм байна. Өөрөөр хэлбэл иргэдийг амны хаалт зүүлгэж хэвшүүлэх, шаардлагатай тохиолдолд гамшгийн үед хэрэгжүүлдэг торгуулийн арга хэмжээг авч ажиллахаа албаны зүгээс мэдэгдлээ.
Мөн нүүрс болон төмөр хүдрийн тээвэрлэлтийн ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал: Тээвэр хийх жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах, тээвэрлэлтийн хугацаанд тээврийн хэрэгсэлд эвдрэл гарвал хэрхэн засварлах, жолооч нар хэдэн ээлжээр тээвэрлэлт хийх зэрэг асуудлуудын төлөвлөгөө гаргаж энэ сарын 15 дотор аймгийн онцгой комисст танилцуулах үүргийг Мо Эн Ко компанид үүрэг болголоо.
Хамгийн гол нь Мо ЭН КО ХХК-ий зүгээс шууд шийдвэр гаргах бус жолооч нарын санал хүсэлд үндэслэх ёстой гэсэн шаардлагыг өглөө. Тэрчлэн БОЭТ-ийн халдвартын тасгийн 3 өрөөг камержуулах асуудлыг хурлаар орууллаа. Ингэснээр өвчтөний биеийн байдал, эмчилгээний үйл явцыг ар гэр нь зайнаас хянах, халдвар тархахаас сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. Хэрэв халдвартын тасгийн зарим өрөөг камержуулах ажил хийгдвэл ОБГ-ын шуурхай удирдлагын төвтэй холбож ажиллах юм байна.
Мөн энэ цаг үед 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын хугацаа таарч байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын 8-р тогтоолын дагуу зарим аймгууд цэрэг татлага явуулахгүй байх, цэрэг татлага явуулах аймгууд нэгдсэн зохион байгуулалт бэлэн байдлын онцгой нөхцөлд тохируулан цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Ховд аймгийн тухайд 4.20-5.10 хооронд цэрэг татлагыг явуулахаар болсон гэдгийг хурлын үеэр хэлж байлаа.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)