БОЭТ-ийн сувилахуйн албанаас сувилагч, эх баригчдын дунд “ Сувилагч, эх баригч -2020” онол практикийн хурлыг зохион байгууллаа
Жил бүрийн 5 дугаар сарын 5-нд эх баригчдын өдөр тохиодог бол 5 дугаар сарын 12-нд ОУ-ын сувилагчийн өдөр тохиодог байна. Тус өдрийг Монгол улс 1996 оноос хойш тэмдэглэж иржээ. Энэ жил сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийн мэндэлсний 200 жилийн ой тохиож байгаа. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оныг ” Сувилагч, эх баригчдын жил” болгон зарласан байна.
Эдгээр тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд Ховд аймгийн БОЭТ-ийн сувилахуйн албанаас олон ажлыг үе шаттай, дотооддоо зохион байгуулан ажиллах төлөвлөгөөг гаргажээ.Төлөвлөгөөнд тусгагдсанаар БОЭТ-ийн сувилахуйн албанаас нийт сувилагч, эх баригчдынхаа дунд “ Сувилагч, эх баригч -2020” онол практикийн хурлыг зохион байгуулаад байна.
Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг судалгааны ажил хийх, арга барилыг дээшлүүлэх, шинэлэг санаа, шинэ санаачлаг, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бүтээлч шийдлийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус хуралд 17 илтгэл мэдээллийг хэлэлцэж байна.
БОЭТ-ийн тухайд 400 гаруй ажилтантай үүний 50 орчим хувьд сувилагч тусгай мэргэжилтэн ажилладаг байна. Одоогоор үндсэн орон тоон дээр ажилладаг 209 сувилагч тусгай мэргэжилтэн байна.Түр орон тоон дээр явж байгаа, нөөцөд байгаа сувилагч тусгай мэргэжилтэн гээд нийт 250 –иад сувилагч тусгай мэргэжилтэн БОЭТ-д ажиллаж байна. МУ-ын хэмжээнд сувилагч тусгай мэргэжилтний хомстол үүсчихсэн байгаа гэх судалгаа бий. Харин Ховд аймгийн тухайд сувилагч тусгай мэргэжилтний нөөцөөр хангагдсан байдаг байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)