“Шим-Ус” ОНӨААТҮГ-аас таггүй, эвдэрсэн худгийг тагжуулах ажлыг хийж байна

  Жаргалант сумын хэмжээнд цэвэр бохирын шугамын 3000 орчим худаг байдаг байна. Жилд дунджаар 30 орчим цэвэр бохирын худагны таг машин дайрах, хулгайд алдах зэргээр эвдэрдэг байна. Тиймээс иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллах, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд Шим-Ус ОНӨААТҮГ-аас таггүй эвдэрсэн худгийг тагжуулах, хавтан цутгах, стандартын дагуу засаж сэлбэх ажлыг хийн ажиллаж байна.





Траншейны тагны үнэ харилцан адилгүй өртөгтэй. Тухайлбал: Ширмэн таг-180 мянга, Монголд үйлдвэрлэсэн хуванцар таг-100 мянган төгрөгийн өртөгтэй байдаг байна. Харин нэг траншейныг цемент, арматураар зангидаж байршуулахад 200 мянган төгрөгний зардаг гардаг байна. Эдгээр төсвийн тооцоо зардлаас үзэхэд жилд дунджаар бохир цэврийн худгийг тагжуулах ажилд 6 сая төгрөгийг зарцуулдаг байна.



Тус компанийн зүгээс шинээр суурилуулан байршуулж байгаа бохир цэврийн худагны таглаан дээр “ШИ” гэсэн тэмдэглэгээг хийж өгч байгаа нь хариуцсан байгууллагын засаж сэлбэх худгийг илүү тодорхой болгож байгаагаараа онцлог ажил болж байна.Түүнчлэн Шим-Ус ОНӨААТҮГ-ын зүгээс тагжуулах ажлыг хийхийн зэрэгцээ замаас өндөр кольцотой 300 худгийг хар замтай тэгшлэн засварлах ажлыг ч мөн эхлүүлээд байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 1)
П.Энхбаатар

2020 оны 05 сарын 26-нд

Ширмэн таг 3 ширхэг . Тагны кольцо 4 ширхэгийг захиалж авъя . Ямар утсаар холбогдох вэ.