“Микихо” ХХК аялалын “Ховд дулаан хөнжил” үйлдвэрлэж байна

  Зөөлөн оёдлын чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулж байгаа “МИКИХО” ХХК нь гэрийн бүрээс, гэрийн дулаалга, ажлын хувцас оёж үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хамгийн бага зардлаар хүргэдэг орон нутгийн шилдэг үйлдвэрлэгч хамт олон юм. 2021 оны эхний сард үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх зорилт тавин ажилласнаар аялал зугаалга, хөдөө орон нутгийн томилолтоор ихэвчлэн явдаг жолооч тээвэрчид, бусад хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тулгуурлан аяны хөнжил үйлдвэрлэж эхэлжээ.



Хүний биед эвтэйхэн, эко материалаар хийгдсэн гэдгээрээ тус компанийн үйлдвэрлэж байгаа аяны хөнжил хэрэглэгчдийн талархал хүлээгээд байна. Зах зээлд худалдаалагдаж байгаа аяны хөнжил ихэвчлэн синтофон материалаар хийгддэг бол Микихо ХХК-ны үйлдвэрлэж буй аяны хөнжил нь 2-3 давхар хөвөн зулж давхарлан хийгдгээгээ ялгаатайн дээр ор хөнжлийн даавуу, дэртэй хийгджээ. Мөн хүссэн албан байгууллага хамт олон захиалгаар хийлгэх бол байгууллагынхаа логог хадуулах боломжтой юм байна.



Микихо ХХК нь Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохируулан 4 төрлийн аяны хөнжил үйлдвэрлэж байна. Мөн захиалагчийн хүссэн өнгө загвараар үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой гэдгийг онцолж байна. Үнийн хувьд хамгийн бага өртөг шингээн үйлдвэрлэлээсээ шууд нийлүүлж байгаа гэдгээ тус компанийн зүгээс дурдаж байсан.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)