Аймгийн онцгой комиссын дэргэдэх шуурхай штаб хуралдав


  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өглөөний 09:00 цагт Аймгийн онцгой комиссын дэргэдэх шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргаад байна. МУЗГ-ын 2020 оны гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж халдвар хамгааллын болон хорио цээрийн дэглэмийг чангатгах зорилгоор:

  - Хяналтын цэгүүдийн тоог нэмэгдүүлэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Алтай,Булган, Үенч, Мөст, Жаргалант сумдын Засаг дарга нарт үүрэг болгох
- Ховд аймгийн Жаргалант суманд 2 хяналтын цэг нэмж гаргах. / Хатуу хөтөл, Нисэхийн чиглэл, голын ард/
- Хөшөөтийн замаас Ховд аймаг руу орох гарах зам болон Булган суманд 2 хяналтын цэг нэмж ажиллуулахыг тус сумдын Засаг дарга нарт үүрэг болгох
- Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн байгууллага, Хүнсний дэлгүүр, Хүнсний үйлдвэрүүд, Шатахуун түгээх станцууд, Нефть хангамж, Эмийн сан, Худаг усан хангамжийн байгууллагууд, Түлш дулаан хангамжийн байгууллагууд, Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Орон нутгийн хүнсний хэрэгцээ хангах, Буяны ажил зэрэг 11 төрлийн заалтад хамаарагдаагүй байгууллагуудыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 10 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл өглөөний 9 цагаас 14 цагийн хооронд /цайны цаггүйгээр/ ажиллуулан төрийн үйлчилгээг үзүүлэх
- Спортын газар, ХДТ, Соёл урлагийн байгууллагуудыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 10 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл амраах
- 2020 оны 11.11-ны өдрийн 695 тоот захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих, аймгийн онцгой комисс болон аймгийн онцгой комиссын дарга, улсын онцгой комиссын шуурхай штабыг 4 цаг тутамд мэдээллээр хангах. Сумдын онцгой комисс Засаг дарга бусад мэргэжлийн албадтай 2 цаг тутамд холбоо тогтоож хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэн, дүн шинжилгээ хийн хариу арга хэмжээ авч ажиллах шуурхай штабыг байгуулан ажиллуулах гэсэн шийдвэрүүдийг гаргасан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)