БОЭТ-ийн томуугийн лаборатори нь томуу төст өвчний вирусийг илрүүлэх PCR шинжилгээг баруун бүсийн хэмжээнд хийж байна

  2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх төслийн хүрээнд АВ/7500 рилтайм PCR аппарат суурилагдсанаар Ховд аймгийн БОЭТ-д томуугийн вирус судлалын лаборатори байгуулагдаж байжээ. Тус лаборатори нь ХӨСҮТ-ийн томуугийн вирус судлалын лавлагаа лабораторийн салбар ба баруун бүсийн аймгуудад байхгүй тоног төхөөрөмжтэй, гадаад дотоодын хяналтад тасралтгүй хамрагдаж ажилладгаараа онцлогтой юм.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор БОЭТ-ийн захиргаанаас 10,5 сая төгрөгийн санхүүжилтээр халдвартын эмнэлгийн арын хэсгийг тохижуулан засвар хийж нян судлал, вирус судлалын лабораторийг нээжээ.



Томуугийн лаборатори нь 2014 оноос өнөөдрийг хүртэл 21 төрлийн томуу, томуу төст өвчний вирусийг илрүүлэх PCR шинжилгээг баруун бүсийн хэмжээнд хийж байна. Энэ хугацаанд 1042 томуугийн сорьцын шинжилгээг хийжээ.



Тус лаборатори өмнө нь БОЭТ-ийн төв лабораторийн дэргэд буюу нэг байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол цаг үеийн байдлаас шалтгаалан дээд байгууллагаас өгсөн шийдвэр үүргийн дагуу бие даан ажиллах орчинг бүрдүүлж байгаа тухай тус хамт олон ярьж байлаа. Ингэснээр аливаа эрсдэлт нөхцөлд эмнэлгийн орох гарах урсгалын зохицуулалт зөв хийгдэх давуу талтай юм.



Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)