Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын 13 хяналтын пост, цэгт 62 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

  Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн засаг даргын А/340 тоот захирамжаар Ховд аймгийн төв Жаргалант сум, Ховд аймгийн Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна.





 Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан аймгийн засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах ажлын хүрээнд Ховд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ЗООНОЗ-ын өвчин судлалын төв, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн анги байгууллагын алба хаагчид 13 хяналтын пост, цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.





Ховд аймагт 2017 онд тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж байсан. Тухайн цаг үед мөн л мэргэжлийн байгууллагууд цаг алдахгүй шуурхай арга хэмжээ авч ажилласны хүчинд тахлыг дарж чадсан байдаг.

Хамгийн гол нь тарваган тахал өвчний өндөр зэрэглэлтэй аймгийн тоонд Ховд аймаг багтдаг учир сонор сэрэмж алдахгүйгээр мэргэжлийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг чанд сахин, хамтран ажиллахыг иргэд олон нийтэд хандан зөвлөж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)