Ховд аймагт ЗӨСҮТ-өөс мэргэжлийн баг ажиллаж байна
Ховд аймагт бүртгэгдээд байгаа тарваган тахлын сэжигтэй тохиолдлын лабораторийн хариуг ЗӨСҮТ-өөс ирүүлсэн байна. Тодруулбал тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдэж эмчлүүлж байгаа 27 настай эрэгтэй Г нь молекул биологийн шинжилгээгээр тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр гэсэн оноштой болох нь батлагдсан байна. Эмчлүүлэгч Г-ийн биеийн байдал хүнд байгаа бол түүний дүү 16 настай эрэгтэй нь Ховд аймгийн Цэцэг сумын ЭМ-ийн төвд тарваган тахлын булчирхайн хэлбэр оноштойгоор мөн хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдал дунд зэрэг байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Ховд, Баян-Өлгий аймгийн ЗООНОЗ-ын төвийн мэргэжлийн багууд Ховд аймагт ажиллаж голомтыг цомхтгох арга хэмжээ аван ажиллаж байна.Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ЗӨСҮТ-өөс 4 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг Ховд аймагт ирж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч газар дээр нь ажиллаж байна.
ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвөөс Ховд аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахим хурал хийж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа авч ажиллаа.Тарваган тахал өвчний оноштойгоор эмчлүүлж байгаа хүмүүсийн нэгдүгээр хавьтлын 146 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан байна. Батлагдсан 2 тохиолдлын нэгдүгээр хавьтал 146, хоёрдугаар хавьтал 504 хүнийг тогтоож эхний ээлжинд нэгдүгээр хавьтлын 146 хүний сорьц цуглуулан шинжилгээ хийн ажиллаж байна. ЗӨСҮТ, Ховд аймгийн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан цахим хурлаар эхний ээлжинд хөл хорионы хугацааг 2020 оны 07 сарын 04-ны хүртэл сунгаж, халдварыг тархаахгүй байх, мэргэжлийн хариу арга хэмжээг цаг алдахгүй авч ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна. Мөн нийгэм олон нийтийг цочроох худал мэдээлэл тараахгүй байх тал дээр анхааран ажиллаж, ЭМЯ болон албаны эх сурвалжаас мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг онцолсон байна.
Бэлтгэсэн: Г. Занданзул, Б. Оюунжажргал

Сэтгэгдэл ( 0)