Байшингийн дахин дулаалга галлах давтамжийг 2 дахин бууруулдаг
Ховд хотод өвөлдөө агаар, орчны бохирдол толгойн өвчин болдог. Нийт хүн амынх нь 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна гэсэн үг. Гэр хорооллын дэд бүтэц хангалтгүйгээс хөрс, ус, агаар орчны бохирдлын эх үүсвэр нь болсоор байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан "Шинэ Ховд" хөтөлбөрийн хүрээнд "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийг Ховд хотод хэрэгжүүлж байна. Төсөл гэр, байшингийн дулаалга, цахилгаан халаалт, хашааны гаднах тохижилт, цэвэр бохир усны шугам сүлжээ тавих гээд хэд хэдэн чиглэлээр хэрэгжиж байгаа. Байшингийн дулаан алдагдлыг бууруулах дахин дулаалгыг 28 өрхөд хийжээ.
Баатархайрхан багийн иргэн Н.Халтар: Манайх энэ хашаандаа 10 гаруй жил амьдарч байна. Энэ жил "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн байшингийн дулаалга хийлгэсэн. Цахилгааны шөнийн тариф мөрдөгдөөд эхэлвэл цахилгаан халаалттай болохыг зорьж байна. Нэг зуун метр хүрэхгүй газарт цэвэр, бохирын инженерийн шугам сүлжээ татчихсан, айл өрхүүд холбогдоод эхэлсэн. Манайх ч гэсэн тун удахгүй холбогдож, аятай тухтай амьдарна гэж итгэж байна гэлээ.
Бэлтгэсэн: Г. Энхжаргал

Сэтгэгдэл ( 0)