Булган сум боомт хот болох боломжтой

  УИХ-ын Сонгуулийн 16-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Улсын тэргүүний Булган сумын иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.
  Сүүлийн жилүүдэд Ховд аймагт 275 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэнээс Булган суманд 27 тэрбум нь зарцуулагджээ. Булганчууд Монгол Ардын Нам эрх барьсан сүүлийн 4 жилд хүндээ чиглэсэн, хөгжилд хөтөлсөн олон арван бүтээн байгуулалт хийгдсэнд сэтгэл хангалуун байна. Ийнхүү бүтээн байгуулалт хийгдэж улсын тэргүүний сум болсон нь өнгөрсөн жилүүдэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан нар хамтран гар нийлж ажилласны үр дүн гэж дүгнэж байгаа юм.





УИХ-ын Сонгуулийн 16-р тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогт “2016 онд О.Батнасан гишүүнийг дагуулж ирээд хоолойгоо зангируулж байгаад та бүхнээсээ саналаа өгөөч, Торгууд түмний төлөөллийг улс төрд оруулахад минь нэгдэхийг уриалж байсан. Олон хүний эргэлзсэн хандлага байсныг санаж байгаа байх. Улсын болон орон нутгийн чанартай хот, тосгоныг байгуулах эрх зүйн үндсийг бид тавилаа. 21 аймгийн төв болон Дархан, Эрдэнэт хотууд маань хотын статустай болно. Дээрээс нь томоохон сум, суурин газрууд хот, тосгон болох бололцоо боломж бүрдэж байгааг хэлэв.





Харин УИХ-ын дарга асан, Монгол төрийн дархан түшээ Д.Дэмбэрэл 2016 онд С. Бямбацогт гишүүн О.Батнасанг Ховддоо дагуулан ирж багаараа хамт зүтгэж, нутаг орныхоо хөгжлийн төлөө зүтгэнэ хэмээн итгэл хүлээлгэж, олон түмэнд таниулсныг Булганчууд маань санаж байгаа. Тэгвэл өнөөдөр С.Бямбацогт гишүүн маань дүү гишүүнтэйгээ сайн хамтарч ажилласны дүнд өнөөдөр Булган сум улсын тэргүүний сум боллоо гэж ойлгож байгаа. Гурван нэр дэвшигчээ дэмжээд, Шинэ Ховдын төлөө хүчээ нэгтгэхийг Булганчуудад уриалсан юм.



Мөн УИХ-ын Сонгуулийн 16-р тойрогт МАН-аас нэр дэвшигч О.Батнасан “ Бямбацогт гишүүн бол миний ах гишүүн. Батнасан гэдэг хүн Бямбацогт гишүүний араас гишүүн болсон. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлан батлуулсан Хилийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хилийн заставт алба хааж буй хилчид нэг сая төгрөгөөс дээш цалин авдаг болсон. Хилчид 8 төрлийн хүнсний хангамжтай байсныг 24 нэр төрөл болгон нэмэгдүүлж, хүнсний ногооны импортын татварыг 40 хувь болгосон хууль үр шимээ өгч байгаа” гэсэн юм. Булган сумын Засаг дарга асан Д.Баатарсүрэн яриандаа С.Бямбацогт гишүүн Булган сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн гэдгийг тодотголоо. Тэрээр нутгийн удирдлагын ордон, цэцэрлэг, сургууль, соёлын төв, спорт цогцолбор, тэр дундаа хатуу хучилттай замаар аймгийн төвтэй холбогдоход томоохон үүрэг гүйцэтгэснийг хэлж байлаа.

Түүнчлэн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах суманд маань төрийн бүх үйлчилгээний барилгууд баригдаж, иргэддээ ээлтэй төрийн үйлчилгээ үзүүлэхэд 2008-2016 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилга, үүрэг оролцоо их байсныг онцолсон юм. Монгол Ардын Нам хүүхэд бүрд хүүхдийн 100 мянган төгрөг олгож, Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн хөгшчүүдийн тэтгэврийн зээлийг тэглэж, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан болон Булган сум боомт хот болох, ШИНЭ ХОВД хөтөлбөрийн хүрээнд Булган агро парк байгуулах бодлогыг талархан хүлээн авч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн ажлыг үргэлжлүүлэх, шударга ёсны тэмцлийг ялалтад хүргэхийн тулд Монгол Ардын Намыг ахин сонгохоо Булганчууд илэрхийлж байна.
Бэлтгэсэн: Г. Энхжаргал




Сэтгэгдэл ( 0)