Дөргөн сум Ховд хот, Увс аймагтай хатуу хучилттай замаар холбогдоно
Улсын Их Хурлын Сонгуулийн 16-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Ховд аймгийн шилдэг сум Дөргөн сумын иргэд сонгогчидтой уулзлаа.
үеэр “Ардын нам эрх барьсан сүүлийн жилүүдэд тус суманд шинэ сургууль, цэцэрлэг, соёлын төв, нутгийн удирдлагын ордон баригдсан нь ард иргэдээ алагчилдаггүй Ардын засгийн бодлогын бодит үр дүн юм. Ховд аймаг дэд бүтцийн үед 21 аймагтаа тэргүүлдэг аймаг болсон. ОХУ, БНХАУ, Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Мөн хамгийн олон сумтайгаа хатуу хучилттай замаар холбогдсон, бүх сум нь найдвартай эрчим хүчтэй, төрийн үйлчилгээ үзүүлэх бүх байгууллага нь баригдчихсан аймаг Ховдоос өөр алга байна. Үүнийг бид өнгөрсөн жилүүдэд хийж бүтээсэн. Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөрт туссан НУТГИЙН ЗАМ бодлогын хүрээнд ирэх дөрвөн жилд Дөргөн сум Ховд аймгийн төв болон Увсын Наранбулаг сумтай хатуу хучилттай авто замаар холбогдоно” гэв.
Дөргөнчүүд хүүхэд бүрд ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГ олгож байгаа, тус сумын малчдад ноолуурын урамшуулалд ХАГАС ТЭРБУМ төгрөг олгосон, хөгшдийн тэтгэврийн ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ ЗЭЭЛ ТЭГЛЭСЭН Ардын намын Засгийн газрыг талархан дэмжиж байна.
Ирэх жилүүдэд ШИНЭ ХОВД-ыг бүтээн байгуулснаар Ховд аймаг 21 аймгаас хөгжлөөрөө эхний тавд жагсах зорилт биелэгдэх юм. Энэ зорилтыг бодит ажил хэрэг болгохын тулд Ардын намыг Дөргөнчүүд багаар нь дэмжихээ илэрхийллээ. Сумандаа сайхан амьдрах боломж олгож хөгжилд хөтлөх ШИНЭ ХОВД-ыг байгуулах Ардын намыг Дөргөнчүүд дэмжиж байна.
Бэлтгэсэн: Г. Энхжаргал
Бэлтгэсэн: Г. Энхжаргал
Сэтгэгдэл ( 0)