ЕБ-ын лаборатори 1-р сургуулийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүй
Ховд аймгийн ЕБ-ын лаборатори 1-р сургуулийн хашаанд тус сургуулийн сурагчдын дотуур байрны зориулалттай барилга 1973 онд ашиглалтад орж байжээ. Зах зээл эхэлж өмч хувьчлалаар сурагчдын дотуур байрыг тухайн сургуулийн багш нар хувьдаа шилжүүлэн худалдаж авснаар 17 айл тус байранд саяхныг болтол амьдарч байсан юм. Насжилт өндөртэй дотуур байр нь цаашид ашиглагдах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарснаар хувьчлагчдийн хүсэлтээр барилгыг нурааж дахин төлөвлөлтөд оруулан, 35 айлын орон сууцны барилгын ажлыг энэ хавраас эхлүүлсэн. Гэвч тухайн барилгыг гүйцэтгэгч компани нь хугацаа алдсанаас ажил гүйцэтгэл хойшлогдсоор хичээлийн шинэ жилтэй золгоод байна. Тэгвэл сурагчдын эрүүл мэнд амь насанд аюул учруулж болзошгүй орчин нөхцөл үүсээд байгаа барилгын ажлыг хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор цааш үргэлжлүүлэх боломжгүй гэсэн утга бүхий мэдэгдлийг сургуулийн захиргаа, мэргэжлийн байгууллагуудаас гаргаж, хүүхдийн аюулгүй сурах орчин бүрдээгүй учир хичээлийн шинэ жилийг эхлүүлэх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Тус газарт барилга барих зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн аймгийн засаг даргын 2019 оны 04 сарын 15-ны өдрийн, газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх тухай А/230-р захирамж гарсан байдаг. Барилгын зөвшөөрлийг авахдаа нэгдүгээр сургуулийн багш ажилчдын 17 айлын орон сууцыг барина гэж байсан бол одоо 35 айлын орон сууцын суурь тавигдаад байгаа төдийгүй сургуулийн багш ажилчдаас тус байранд нэг ч хүн хамрагдаагүй байна. Нэгдүгээр сургуулийн гадна талбайд барилга бариулахгүй гэсэн албан бичгийг сургуулийн зүгээс холбогдох байгууллагууд, барилгын компанид удаа дараа хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирээгүй байна.

2020-2021 оны хичээлийн жилд ЕБ-ын лаборатори 1-р сургуульд 2200 гаруй хүүхэд суралцах юм. Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Тэгвэл дээрх хүндрэлээс шалтгаалан 1-р сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа доголдоход хүрвэл хариуцлагыг хэн хүлээх нь мөн л тодорхойгүй байна. Хувийн ашиг сонирхол, ашгийн төлөөх бизнесийн үйл ажиллагаа, хариуцлагагүй барилгын компаний хугацаа алдсан үйлдлээс болж 2200 гаруй сурагчид сурч боловсрох эрх, эрүүл аюулгүй орчинд өсөж хүмүүжих эрхээ хязгаарлуулах ёсгүй. Тиймээс хүүхдийн эрх зөрчсөн ноцтой үйлдлийг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч, эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгөхийг сургуулийн захиргаанаас шаардаад байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал
2020 оны 08 сарын 27-нд
yaagaad suragchid surah erhtei