“Монгол ногоо” төслийн баг Ховд аймагт ажиллаж байна
Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, “Монгол ногоо төсөл”-ийг хэрэгжүүлэгч “Хөдөөг шинэчлэхийн төлөө” фермерүүдийн холбоо ТББ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Ховд аймгийн Жаргалант сумын иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх, ажлын байр, зах зээлтэй болгох зорилгоор Монгол ногоо төслийн 3-р бүрэлдэхүүн хэсэг буюу хот орчмын жижиг тариаланчдийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэгцээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хүнсний ногооны хоол тэжээлийн ач холбогдол, хадгалалт, дахин боловсруулалт, хүнсний ногооны шимт чанарыг алдагдуулахгүй хоол хийх сэдэвт онол практик хосолсон 2 өдрийн сургалтын Жаргалант сумын ЗДТГ-ыг түшиглэн явуулж байна. Сургалтад ногоочид, цэцэрлэгийн тогооч, хоол зүйч зэрэг 30 гаруй иргэд оролцож байна.
“Монгол ногоо” төслөөс Жаргалант сумын Баатар хайрхан багийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон 3,4 дүгээр гудамжийг сонгон төслөө хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд тус гудамжны 9 өрхөд тариалалтад шаардлагатай үр, бордоо, гар багажийг үнэ төлбөргүй олгож, 4 өрхөд 4*8м хэмжээтэй хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр олгосон байдаг байна.
Төслийн зүгээс Ховд аймгийн Жаргалант суманд 4 удаа ирж ажиллаж байгаа бөгөөд жишиг гудамжны өрхүүдийн тариалалтын үр дүнтэй танилцах, тэдэнд тулгарсан үр ашигтай болон хүндрэлтэй асуудлуудын талаар ярилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахаар төлөвлөөд байгааг төсөл хэрэгжүүлэгч мэдэгдсэн юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)