“Эерэг хандлага- Эмчилгээний эхлэл” аянд БОЭТ-ийн хамт олон нэгдлээ

  Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эерэг хандлага- Эмчилгээний эхлэл” 3 сарын аяныг улс даяар зохион байгуулж байна. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус аянд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олон албан ёсоор нэгдэж аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.





Ховд аймгийн БОЭТ-ийн захирлын тушаалаар аяныг зохион байгуулах ажлын хэсгийг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Гурван сарын турш үргэлжлэх аяны хүрээнд БОЭТ-ийн хамт олон эмч, эмнэлгийн ажилтнуудын нэр хүнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлжн ажиллахыг зорьж байгаагаас гадна ажилтнуудын мэргэшлийн ур чадвар, эерэг харилцаа хандлага, ёс суртахууныг дээшлүүлж,, эмч эмнэлгийн ажилтнуудын ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангаж тодорхой ахиц гарган ажиллана гэдгээ мэдэгдлээ. Дээрх аянд Ховд аймгийн БОЭТ-ийн 5 алба, 21 тасаг нэгжийн эмч, эмнэлгийн ажилтнууд оролцож 30-аад бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр болоод байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ



 




Сэтгэгдэл ( 0)