Аз хурын ном 72% -ийн хямдралтай Ховд аймагт худалдаалагдаж байна

  Аз хур номын их дэлгүүрийн 15 жилийн ой 2018 онд тохиосон байдаг. Ойн хүрээнд Монгол орныхоо 21 аймгаар тойрон хямдралтай номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа тус ажлын хүрээнд баруун бүсийн тулгуур төв Ховд хотын иргэддээ хямдралтай номын үзэсгэлэн худалдаагаа хүргэж байна.





Үзэсгэлэн худалдаанд 600 гаруй нэр төрлийн 70 мянга орчим ном худалдаалагдаж байгаа төдийгүй тус бүр 20%, 40%, 72% -ийн хямралтайгаар худалдаалагдаж байна. Аз хур номын их дэлгүүрийн Ховд аймагт явагдаж байгаа номын үзэсгэлэн худалдааг аймгийн нийтийн номын сан, Ховд их сургуулиуд хамтран зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.





Номын худалдааг зорин очсоноор 20 мянган төгрөгөөр худалдаалагддаг номыг энэхүү үзэсгэлэн худалдаанаас 5600 төгрөгөөр авах боломжтой юм. Зөв үрийг номоос уриатай ажилладаг тус хамт олон Ховд аймагт зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаагаа 9-р сарын 10-11-ний өдрийг хүртэл 2 өдрийн хугацаанд явуулах юм. Иймээс номыг шимтэн уншдаг хүн бүр оюундаа хөрөнгө оруулалт хийн хямдралтай номын үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэхийг урьж байна. Хямдралтай номын үзэсгэлэн худалдаа Ховд их сургуулийн спорт зааланд явагдаж байна. Тус үзэсгэлэн худалдаа 9-р сарын 10-ны оройн 20 цаг хүртэл, 9-р сарын 11-ний өдрийн 16 цаг хүртэл явагдах юм байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)