Ховд дулааны станц утааг 99 хувь шүүх уутат хэлбэрийн шүүлтүүр суурилууллаа

  Ховд дулааны станцын яндангаас гарч байгаа утаа тортогны асуудал ашиглалтад орсон цагаасаа эхлэн тулгамдсан асуудлын нэгээр нэрлэгдсээр ирсэн байдаг. Ялангуяа 2014-2015 онд Ховд дулааны станцын ойр орчмын айл өрхүүдээс утаа тортогтой холбоотойгоор санал гомдол их ирдэг байсан. Тиймээс станцын зүгээс горим тохиргоогоо жилээс жилд сайжруулан ажилласаар байгаа ч стандарт хангасан, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж Байгаль орчин аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааны бохирдлыг арилгах шүүлтүүр тавих ажлыг Ховд дулааны станц дээр суурилуулах ажлыг гэрээт компаниар гүйцэтгүүлжээ.





БНХАУ-ын шинэ дэвшилтэт технологиор нэрлэгдсэн уутат хэлбэрийн шүүлтүүр нь дулааны станцын яндангаас гарч байгаа утаа тортгийг 99 хувь шүүх хүчин чадалтай гэдгээрээ давуу талтай. юм. Ховд дулааны станц дээр өмнө нь ашиглаж байсан шүүлтүүр утаа тортгийн 60 хувийг шүүж байжээ. Тиймээс 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил үр дүнтэй хийгдэж байгааг албаныхан онцолж байна. 



Ховд дулааны станцын 2-3 дугаар зууханд суурилуулсан уутат хэлбэрийн шүүлтүүрийг сарын хугацаанд гүйцэтгэгч компани угсарч ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг хийж, энэ өдөр туршилтын галлагааг эхлүүллээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)