Жижиглэн худалдааны газрууд “MNS 5021-2019” стандартыг хэрэгжүүлж эхэллээ
Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс Засгийн газрын 100 хоног, Дэлхийн стандартын өдөр, Стандарт хэмжилзүйн ажилтны өдрийг тохиолдуулан” Өөрчлөлт шинэчлэлтийн жил” уриатай сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021-2019 стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгах, стандартын хэрэгжилтийг хэрхэн хангуулах талаар сургалтыг зохион байгууллаа.
Ховд аймгийн хэмжээнд албан ёсны эрхтэй 200 гаруй жижиглэнгийн худалдаа эрхлэх дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг. Дээрх сургалтанд 100 гаруй ААН байгууллагын төлөөллүүд оролцлоо. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар хүнсний дэлгүүр, түц зэрэг үйлчилгээний газрууд нэгдсэн нэг стандарттай болох юм.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)