Багш нарын баярын хурал боллоо
Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас Дэлхийн багш нарын 24 өдөр, Монголын багш нарын 54 өдрийг тэмдэглэн өнгөрүүлээ. Энэ жилийн тухайд тус өдрийг “БАГШАА ХҮНДЭТГЭЕ” уриан зохион байгуулж байна. 2019-2020 оны хичээлийн жил онцгой нөхцөл байдалд болж өнгөрсөн хэдий ч Ховд аймгийн багш сурагчид сурлагын амжилтаа ахиулснаар шинэ хичээлийн жилээ эхлүүлээд байна.
Ховд аймгийн боловсролын салбар ерөнхий боловсролын 25 сургууль, 2 насан туршийн боловсрол төв, төрийн өмчийн 33 цэцэрлэг , хувийн өмчийн 10 цэцэрлэгт 2661 багш ажилтан ажилладаг гэсэн тоон судалгаа бий. Бүтэн жилийнхээ хөдөлмөр зүтгэл, ололт амжилтаа Жилдээ ганц ганц тохиох өдрөөрөө салбар хамт олныхоо өмнө үнэлүүлсэн олон арван багш нарыг энэ өдөр шагнаж урамшууллаа.

Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан тус үйл ажиллагааны үеэр Салбарын дээд шагнал болох БСШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 14 багш, БСШУЯ-ны жуух бичгээр 29 багш, Аймгийн Иргэдийн хурлын шагналаар 3 багш, Ховд аймгийн Засаг даргын шагналаар 39 багш тус тус шагнагдаж баяр дээр баяр нэмсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)