Онцгой байдлын газар гал унтраах тусгай зориулалтын автомашинтай боллоо

  МУЗГ 2003 оноос эхлэн Япон, Солонгос, Австри, Польш, Хятад, Франц, Беларусь улсын засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран буцалтгүй болон хөнгөлөлттэй зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Гадны улс орны зээл тусламжийг үр дүнтэй зарцуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажилласны үр дүнд НОБГ болон 1 дүүрэг, 15 аймаг, 4 сумын аврах болон гал түймэртэй тэмцэх анги алба Монгол орны байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, бартаат зам нөхцөлтэй зохицуулан шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглож багаж хэрэгсэл суурилуулсан автомашинаар хангагдаад байна.



Ховд аймгийн ОБГ тухайд ОХУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах автомашиныг 40 жил албандаа хэрэглэж байсан нь албаны шуурхай үйлчилгээнд бэрхшээл учруулаад байсан энгийн жишээ бий. Харин Беларусь улсын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн ОБГ нь МАЗ маркийн гал унтраах тусгай зориулалтын 3 автомашинтай болж байна.
Автомашин гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн хууль зүйн байнгийн хорооны дарга С. Бямбацогт, Зам тээврийн хөгжлийн сайд Л. Халтар болон аймаг орон нутгийн төлөөлөл, хууль хүчний байгууллагын удирдлагууд, ОБГ-ын алба хаагчид , МХГ-ын байцаагчид оролцлоо.





Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах Булган суман дахь 38-р анги,Зэрэг суман дэх 48-р анги болон аймгийн ОБГ-рт эдгээр автомашинуудыг ашиглахаар түлхүүр гардууллаа. Ингэснээр гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлэх боломжоор хангагдаж байгааг албаны эх сурвалж онцолж байна.

МУ-ын шадар сайдыг Ховд аймагт ажиллах үеэр төрийн зарим байгууллагуудын унааны асуудлыг шийдвэрлүүлэх талаар танилцуулснаар Цагдаагийн газар, ЭМ-ын газрыг унаажуулж чадсан байдаг. Тэгвэл энэ удаа аймгийн МХГ-т ОХУ-д үйлдвэрлэгдсэн туулах хүчин чадал сайтай Пургон автомашиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг хамтатган зохион байгууллаа.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)