Жаргалант сумын 1-р цэцэрлэг байгальд ээлтэй хөрсний дулааны насос суурилуулж байна

  Ховд аймгийн Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн дулаан халаалтыг шийдвэрлэх үүднээс Монголд анхдагч гэж хэлж болох 135 квт-ийн хүчин чадал бүхий хөрсний дулааны насос, нарны коллектор суурилуулах ажил хийгдэж байна. Эрчим хүчний яамны захиалгын дагуу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 734,168,459 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийгдэж байгаа дээрх ажлын гүйцэтгэгчээр Нар энержи селикон метал ХХК, туслан гүйцэтгэгчээр өрмийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Броск ХХК ажиллаж байна.




Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн дулаан халаалтыг хөрсний дулааны насос, нарны коллектороор шийдсэнээр нүүрс ашиглахгүй, байгальд орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн анхдагч байгууллага болохоороо ач холбогдолтой юм.



Монгол улсад хөрсний дулааны насос суурилуулах ажил хэд хэдэн удаа хийгдэж байсан ч төдийлөн амжилт олоогүй байдаг. Нар энержи селикон метал ХХК-ний тухайд өмнө нь энэ ажлыг амжилттай гүйцэтгэн ажилласан учир олон улсын тендерт шалгарч ийнхүү Жаргалант сумын 1-р цэцэрлэгт хөрсний дулааны насос, нарны коллектор суурилуулах ажлыг гүйцэтгэж байна. Тухайн гүйцэтгэлийн ажил нь олон улсын зах зээлд 500-700 мянган доллараар хийгддэг бол тухайн компани 250 гаруй мянган долларт хийж байна.



Ашиглагдаж буй материал түүхий эдийн тухайд ган металл хоолойг ашиглаж байна ингэснээр хуванцар хоолой шиг хөрсөнд бохирдол үүсгэхгүй насжилтын хувьд ч өндөр чанартай гэдгийг онцолж байна. 1-р цэцэрлэг дээр хийгдэж байгаа хөрсний дулаан халаалтын ажил гүний өрөмдлөгөөр үргэлжилж байна. Нийт 21-26 өрөмдлөг хийснээр дараагийн ажил үргэлжилнэ. Ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 11 дүгээр сарын 30-ний өдрөөр гэрээлжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)